Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 15 хувьцаат компанийн нийт 81,476 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 55,337 ширхэг үнэт цаас арилжигдаж, 5,558,677,203.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 81,264 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 24,230,403.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 212 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 746,800.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн Засгийн газрын 12 долоо хоногийн хугацаатай 55,337 ширхэг үнэт цаас арилжигдаж, 5 533 700 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлсэн юм. Харин ТОП - 20 индекс 15,067.64 нэгж буюу 1,19 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.