Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 18-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.99 хувийн өгөөжтэй, 5 533 700 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 55,337 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 25-ны өдөр дуусна. Энэхүү арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.