Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 14 хувьцаат компанийн нийт 17,575 ширхэг хувьцаа арилжигдаж, 8,812,180.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 16,075 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 8,662,180.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. “Б” самбарт нэг компанийн нийт 1,500 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 150,000.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП - 20 индекс 15,249.30 нэгж буюу 0.05 хувиар буурсан үзүүлэлттэй байна.