Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
-Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж, алтны татварыг хөнгөлж, алтыг зөвхөн Монголбанкинд тушаахаар болсон. Энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байна вэ?
-Ашигт малмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар Монголбанк 11,046.5 гк алт худалдан авсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин нэмэгдсэн байна.
-Алтны нөөц нэмэгдсэнэээр улсын гадаад валютын албан нөөц нэмэгддэг. Энэ нь ханшид ямар нөлөө үзүүлэх вэ?
-Ханшийн тогтвортой байдалд валютын нөөц чухал үүрэгтэй. Гадаад валютын нөөц багасах тусам валютын ханш өсдөг, валютын хангалттай нөөцтэй байснаар бид ханшийн тогтвортой байдлыг хадгалж чадна.
-Сүүлийн жилүүдэд, тэр дундаа энэ жил алт тушаасан аж ахуйн нэгж, иргэдийн тоо хэр их нэмэгдсэн бэ?
-2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж байгууллага, 3 иргэнээс 6,041.9 кг алт худалдан авсан бол 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар давхардсан тоогоор 1778 аж ахуйн нэгж байгууллага, 896 иргэнээс 11,046.5 кг алт худалдан аваад байна. Үүнээс харахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор иргэд алтаа Монголбанкинд тушаадаг болсон байгаа юм. Тухайлбал энэ онд худалдан авсан алтны 25 хувийг буюу 2,775.6 кг алтыг иргэдээс худалдан авсан байгаа юм.
-Иргэд Монголбанкинд алт тушаадаггүй байж байгаад энэ жилээс тонн орчим алт тушааж эхэлсэн гэхээр нөгөө хилээр хууль бусаар гардаг байсан алт Монголбанкинд тушаагдаж байгааг бүр тодорхой харуулж байх шиг байна?
-Тийм. Он гарсаар давхардсан тоогоор 896 иргэнээс 2,775.6 кг алт худалдан авсан байна. Иргэдийн алт тушаалт өсч байна гэдэг нь бичил уурхайчид, ченжүүд алтаа Монголбанкинд тушааж байна гэсэн үг, ингэснээр хууль бусаар алт хил гаргах явдал таслан зогсоогдсон.
-Алт тушаалт ингэж нэмэгдэх нь эдийн засгийн хувьд маш том нөлөөтэй байх?
-Алт нь өөрөө чөлөөтэй хөрвөх чадвартай валют учир экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байна. Ер нь хөгжингүй том орнууд гадаад валютын нөөцөндөө алт хадгалж байдаг. Алт нь нэг төрлийн үнэ цэнээ хадгалж байдаг улсын хувьд стратегийн бүтээгдэхүүн юм.
-Өнөөдрийн байдлаар 1 унц алтны үнэ хэд байна вэ?
-Монголбанк алтыг граммаар хэмжин худалдан авдаг ба өнөөдрийн Монголбанкны 1 грамм алт худалдан авах ханш 69,481.89 төгрөг буюу 1 унци алт 1,153.5 ам.доллар байна.
-УИХ-ын гишүүн Ганбат ярилцлагадаа “Хуульд өөрчлөлт орсноор ченжүүд алты тушаагаад эхэлж байна. Хөдөө орон нутгийнхны хувьд хот руу орж тушаах нь хэцүү байдаг” гэж ярьсан. Тэгэхээр орон нутагт очиж алт авахын тулд хууль эрхзүйн ямар орчин бүрдэх шаардлагатай вэ?
-Эрдэнэсийн сангийн тухай хууль, дөрөвдүгээр бүлэг 15 дугаар зүйлийн 1.2. “Эрдэнэсийн санд худалдах үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх” гэж заасан байдаг. Иймд Стандарт хэмжил зүйн газрын харьяа Сорьцын хяналтын хэлтэс хөдөө орон нутагт салбараа байгуулсан нөхцөлд бичил уурхайчид болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс тухайн орон нутагт алт худалдан авах боломжтой. Одоогоор дээрх нөхцөл бүрдээгүй байна.

Ярилцсанд баярлалаа.
Э.Үүлэн