“Монголын Мэдээ” энэ удаагийн дугаартай Төсвийн эргэн тойрондох асуудлыг хөндөж байгаа билээ. Улс төрчдийн харалган бодлого, улс төржсөн сэдвийг анхаарч байгаа энэ өдрүүдэд улсын төсөв алдагдалтай батлагдах нь тодорхой болчихоод байгаа юм. Тиймээс Улсын төсөв гэсэн нэг сэдвийн хүрээнд улстөрчид ямар бодлого баримталж байгаа, улсын төсвөө ашигтай батлах нь бидэнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг хөндлөө.
2017 онд Чингис бондын 500 сая ам.доллар, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын өрийг буцаан төлөх учиртай. Хэдийгээр энэ өрийг бондоос санхүүжилт авч ажлаа эхлүүлсэн үйлдвэр, хувийн хэвшил төлөх ёстой ч улсын төсвөөс тодорхой хувь нь хийгдэх учиртай юм. Гуравхан жилийн дараа төлөх энэ их өрнийхөө эх үүсвэрийг бид он оны улсын төсөвт нөөцөлж, Засгийн газар зайлшгүй нөхцөлд гаргаж ирэх мөнгө төсөвлөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ асуудлаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Н.Дашзэвэг: Алдагдалтай төсөв баталчихвал санхүүжүүлэх гэж зүдэрнэ
/“Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засагч/
-2017, 2018 онуудад манай улс нэг тэрбум орчин ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Энэ нь төсөвт дарааллаад маш хүнд ачаа болно. Чингис бондыг ам.доллараар авсан. Гэтэл манай төгрөгийн ханш жил ирэх тутам унаж байгаа учраас 2017 он гэхэд гадаад өрийг хоёр дахин нугалж төлөх нь. Монгол мөнгөөр илэрхийлэхэд шүү дээ. Тиймээс төлөвлөж байснаасаа хоёр дахин их төлөх болж байна. Тиймээс 2015, 2016 оны төсвийг ашигтай батлах ёстой. Илүүдэлтэй батлахгүй юм гэхэд балансыг барих ёстой. Ингэж байж 2017 онд төлөх өрнийхөө тодорхой хувийг нөөцөлмөөр байна. Энэ өрнүүдийн 40-50 хувийг хувийн хэвшил төлнө. Тэгэхээр хувийн компаниуд хоёр гурван жилийн дараа төлөх боломж харагдахгүй байгаа. Жишээлбэл, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бондоос мөнгө авчихаад ашигтай байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа.
Бондоос мөнгө авсан компаниудын ашиг, алдагдал харагдахгүй байна. Энэ компаниуд бидэнд мөнгө байхгүй гээд суучихвал Засгийн газар нөөцтэй байх ёстой. Засгийн газар бүрдэхийг хүлээвэл төсөв батлагдаж чадахгүйд хүрнэ. Тиймээс Сангийн яамны өргөн барьсныг гишүүд маш сайн нягталж алдагдлыг нь анхаарч батлаад явахаас өөр гарц алга. Алдагдалтай төсөв баталчихвал тэрнийг санхүүжүүлэх гэж зүдэрнэ. Үр дүнд нь инфляци бас л өснө.
Л.Оюун: Бондын өрийн тодорхой хувийг төсвөөс төлөх учраас анхаарах хэрэгтэй
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, доктор профессор/
-Төсвийг алдагдалгүй батална гэж байхгүй л дээ. Яаж ч зөв тооцоолоод зайлшгүй нөхцөл байдлаас үүдэж алдагдал гарна. Олон улсын төвшинд аваад үзэхэд ч гэсэн төсөв алдагдалтай байх ёстой гээд хэлчихэд буруудахгүй. Алдагдлыг ашиг болгох ч боломж бас бий. Одоо бол зардал нь орлогоосоо давчихсан төсөв оруулаад ирчихсэн. Үүнийг сайн нягтлах хэрэгтэй. Гэхдээ 2017 онд төлөгдөх Чингис бондын 500 сая, Хөгжлийн банкны бонд болох 580 сая ам.долларын тодорхой хувийг Төсвийн орлогоос төлөх учраас энэ талаар анхаарахгүй өнгөрч болохгүй. Төсвөөс маш бага хувь байгаа. 12 хувийг нь төсвөөс төлөх болов уу.
Учир нь Чингис бондын мөнгөөр ашиг нь ойрын хэдэн жилд орж ирэхгүй дэд бүтцийн салбарт багагүй зарцуулсан учраас энэ нь улсын төсвөөс гарах болж байгаа юм. Харин үлдсэн мөнгийг нь Чингис бонд болон Хөгжлийн банкны бондын мөнгөөр санхүүжүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэрийн орлогоноос олж эргэн төлнө. Хүмүүс үүнийг ялгаж салгахгүйгээс зүгээр мөнгө зээлээд эргээд бүгдийг нь улсын төсвөөс төлөх гэж байгаа юм шиг ойлгоод байгаа юм.
Б.Отгонтөгс: Төсвийн алсыг харсан тооцоолол муу байна
/МУИС-ийн Эдийн засгийн багш, доктор/
-Төсвийн тухай хууль, орон нутагт төсвөө боловсруулсан байдал, төсвийн сахилга бат зэргийг өөлөх юм алга. Гэхдээ дотор нь уншаад явахаар 2016-2018 ондоо ирэх оны төсөв хэрхэн уялдах, он дамжсан бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулах зэрэг алсыг харсан тооцоолол нь дутуу санагдлаа. 2015 онд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх тал руу хэтэрхий анхаарчихсан байна. Түүнчлэн, төсөвтэй адилхан зарцуулалт хийж байгаа Хөгжлийн банкны зардлыг төсвийн зардалтай хамтруулж оруулж ирэх ёстой байсан. Хөгжлийн банкны хуульд бага зэрэг өөрчлөлт оруулаад л шийдчихнэ. Төсвийн зардалтай адил үзээд төсвийн зардлын баланс дээр бичсэн бол болох байсан. Хөгжлийн банкны санхүүжилтыг оруулаад ирэхээр төсвийн алдагдал нь ДНБ-ий хоёр хувиас хэтрээд явна л даа. Хуулиа баримталсангүй гэж 76 гишүүн уурлаж болох ч эдийн засгийн талаасаа нэгдсэн баланст оруулж барих нь зөв гэдгийг бүх л эдийн засагч хэлнэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл хасах В гарч байна. Онц сайн биш хасах авч байна гэдэг нь төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдээд байна шүү гэдгийг сануулж хэрэг юм. Төсөвтэй адилхан зарцуулдаг атлаа үр ашиг нь хаана байна вэ гэдгийг тэд сануулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл шингээх чадвар муутай эдийн засагт үр ашиггүй байдлал үүсэх вий, үр ашиггүй үрчих вий гэж сэрэмжлээд байгаа хэрэг юм.
Цаашлаад, төсөв мөнгөний бодлого хоёр уялдаатай, харилцан судалгаатай, ашигтай батлагдах ёстой. Цаашдаа төсөв, мөнгөний энэ бодлогын чинь үр дүн зөвхөн 2015 он биш юм. 2017 онд бид Чингис бонд, Хөгжлийн банкны анхны авсан 580 сая ам.долларын төлбөрийг хийх учраас ирэх оны мөнгөний бодлогоор гадаад тэнцвэрээ хангах, мөн гадны хөрөнгө оруулагчдад бид ийм зөв бодлого хэрэгжүүлж байгаа шүү гэсэн мессеж явуулах, тогтвортой байдлыг хангах дунд ба урт хугацааны бэлтгэлээ харах ёстой.
Б.Мөнхзаяа: Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөц үүсгэх шаардлагатай
/Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын тэнхимийн багш, доктор/
-Төсөв алдагдалтай байгаа гол шалтгаан нь гадаадын өр. Өрнөөс болж улс орон нь дампуурсан хамгийн ойрын жишээ болох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бусад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Монгол Улс дээрх орны араас орохгүй гэх газаргүй шүү дээ. Төсвийн зарцуулалтыг танаж өрөө төлөх нөөцийг үүсгэх шаардлагатай. “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаад өрийн зарцуулалт маш ойлгомжтой байгаа.
Тиймээс иргэдийн өгсөн татвараар өрөө төлнө гэхгүйгээр санхүүжигдсэн төслүүд нь эргээд зээлийнхээ төлбөрийг төлөх ёстой. Засгийн газар ийм л төслүүдэд санхүүжилт хийх нь зүйтэй байсан. Гэхдээ нэгэнт санхүүжилтүүд аль хэдийнээ хийгдээд эхэлсэн байгаа энэ үед нөөц сан бүрдүүлээд явах нь дээр болов уу. Ингэвэл нэг жилийн төсөвт учрах дарамт нь бага ч гэсэн буурах байх.
Ж.Дэлгэрсайхан: Өнөөдрийн хүндрэлтэй эдийн засгийн орчинд зардлаа тодорхой хэмжээгээр танах ёстой
/Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш, эдийн засагч/
-Ер нь бид төсвийг маш зөв батлах ёстой. Өнөөг хүртэл манай төсөв ямар суурьтай явсан нь мэдэгддэггүй. 2003 оноос эхлээд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж өөрчлөөд хөтөлбөрт суурилсан төсөв байна гэсэн. Гэтэл өнөөдрийн харж байгаагаар хуучин хэлбэрээр зардалд суурилсан төсөв явж байна. Тиймээс бид өнөөдрийн хүнд¬рэлтэй эдийн засгийн орчинд зардлаа тодорхой хэм¬жээгээр танах ёстой.
Ө.Ганзориг: 2017 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулсан байх хэрэгтэй
/“Мандал женерал даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч/
-2017 онд Чингис бондын өрийг төлөхгүй байх боломж бий. Ингэхдээ “Чингис бонд 2” гэж гаргаад хугацааг нь сунгаад явна гэсэн үг. Ер нь ихэнх орнууд ингэж явдаг. Бид төлөхгүй байх нөхцөлд орохын тулд эдийн засгийн суурь баланс, гадаад баланс, хөрөнгө оруулалт буюу төсвийн балансыг маш сайжруулж, манай уул уурхайн болон уул уурхайн бус экспорт импортоосоо давсан үзүүлэлттэй эдийн засгийг 2017 он гэхэд бий болгож чадвал “Чингис бонд 2”-ийг олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой.

Эх сурвалж: 24tsag.mn

Эх сурвалж: Mnews.mn

Эх сурвалж: Bloomber TV
Эх сурвалж: www.mminfo.mn