Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 138,910 ширхэг хувьцаа арилжигдаж, 54,578,745.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 17 компанийн 83,058 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 42,572,845.00 төгрөгийн, “Б” самбарт нийт хоёр компанийн нийт 2,010 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,237,500.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдрийн багцын арилжаагаар нэг компанийн 53,842.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,768,400.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн юм. Харин ТОП - 20 индекс 15,341.64 нэгж буюу 0.16 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.