ОХУ –ын Засгийн газрын 2015 – 2017 оны төсөв ямар байх тухай урдчилсан мэдээ гарчээ. Тус улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг нефтийн худалдаа бүрдүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар ОХУ нэг баррель нефтийг 84 ам.доллараар худалдаалж байгаа. Харин тус улсын Төвбанкнаас ирэх жилүүдэд төсвийг хэрхэн өсгөх талаар урьдчилан тооцоолохдоо нэн түрүүнд нефтийн үнийг нэг баррелийг нь 95 ам.доллараар худалдаалсан ч төсөвт доривтой өөрчлөлт гарахгүй гэж үзжээ. Тиймэээс 2015 – 2017 онд нэг баррель нефтийг 100 ам.доллараар худалдаалах нь зөв гэж дүгнэсэн байна. Хэрэв энэ санал дэмжигдвэл манай улсад сөрөгөөр нөлөөлөх бололтой.
Сэтгэгдэл (3)