“Оюутолгой”
компанийн толгой компаниас энэ оны гуравдугаар улиралын санхүүгийн тайланг
танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар “Оюутолгой” компанийн борлуулалтын орлого
466.1 сая ам.долларт хүрчээ. Энэ нь 220 мянга гаруй тонн зэс, алтны баяжмал
борлуулсан гэсэн үг. Баяжмал дахь
металлын агуулгыг задалбал, ойролцоогоор 302.6 сая ам.длолларын 53 мянга 600
тонн зэс, 158.5 сая ам.долларын 144 мянган унци алт, таван сая ам.долларын 323
мянган унци мөнгө борлуулжээ. Борлуулалтын өртөг 380 сая ам.доллар болсон
бөгөөд Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 25.4 сая ам.доллар
төлжээ. Баяжмалын борлуулалт энэ оны хоёрдугаар улирлаас есөн хувиар өсчээ.