Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 178 тоот тушаал гарсан. Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.25 хувийн өгөөжтэй, 230 400 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2 304 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
№ |
Үнэт цаасны компанийн нэр |
Тоо ширхэг |
1 |
Би Ди Сек |
1 293 |
2 |
Дэү Секьюритис Монгол |
1 000 |
3 |
Тэнгэр капитал |
10 |
4 |
Стандарт инвестмент |
1 |
Нийт |
2 304 |
Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 18-ний өдөр дуусах юм. Энэхүү арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦаас арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.