Нэг жилийн хугацаатай, 16.25 хувийн өгөөжтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 11 дүгээр сарын 6 -наас авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөр тасалбар болгож байгаа юм. Дашрамд дурдахад 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 04-ний хооронд захиалга авч анхдагч зах зээлийн арилжаа нь явагдсан 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай ЗГЖҮЦ -ны өгөөжийн хэмжээ нь 15.795% байсан бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.