Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар зургаан хувьцаат компанийн нийт 3,639 ширхэг хувьцаа арилжигдаж 30,514,467.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна Энэ өдөр “А” самбарт нийт таван компанийн 3,615 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 30,394,467.00 төгрөгийн, “Б” самбарт нэг компанийн нийт 24 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 120,000.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин ТОП -20 индекс 15,311.52 нэгж буюу 1.07 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.