Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.7, 20.1.9-р зүйл болон Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг нийтэд тогтмол хүргэх журам”-ын 3.2, 3.2.9-д заасны дагуу дараах мэдээллийг олон нийтэд хүргэж байна. МЕРЕКС ХК нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 1, 2 -р хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж буй “Стандарт проперти групп” ХХК -тай “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулжээ. Тус гэрээний дагуу МЕРЕКС ХК нь 80,000 м3 бетон зуурмагийг дөрвөн жилийн хугацаанд “Стандарт проперти групп” ХХК -д нийлүүлэхээр болжээ.