Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 3,228 ширхэг хувьцаа арилжигдаж 10,877,330.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт нийт есөн компанийн 1,262 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,623,130.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 1,966 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 254,200.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин ТОП-20 индекс 15,477.02 нэгж буюу 0.14 хувиар буурчээ.