Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгохоор болсон. Иргэд ч дор бүрнээ 5000 буюу түүнээс дээш мөнгөөр хувьцаа худалдаж авч байсан цаг саяхан. Тэгвэл одоог хүртэл уг хувьцааг зах зээлд гаргаагүй байгаа юм. Уг нь хувьцаа зах зээлд гарч эхэлбэл иргэд худалдаж авсан хувьцаанаасаа ашиг хүртэж эхлэх юм.
Тэгвэл тус хувьцааг дэлхийн зах зээлд гаргах ажил яагаад удааширсан шалтгааныг Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийнхэн “Эрдэнэс тавантолгой” компаниас асуужээ. Тус компанийн зүгээс “Хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргах ашиг огт хийгдээгүй байгаа. 2013 оноос нүүрсний үнэ эрчимтэй унаж эхэлсэн. Ер нь ийм хямралтай үед хувьцаа гаргах нь тухайн компанидаа ашиггүй байдаг. Дээрээс нь хувьцааны үнэ дэлхийн зах зээл савлагаатай байгаа учраас гаргаж болохгүй нөхцөл байдал үүсээд байна” гэсэн хариу тайлбарыг өгчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)