Дэлхийн зах зээлд коксжих нүүрс нэг тонн нь 119 ам.доллар болжээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн доод үнэ юм. Ийнхүү нүүрсний үнэ унасан нь БНХАУ –ын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой аж. Түүнээс гадны АНУ –ын нүүрс олборлогч томоохон компаниудын хувьцаа 4 – 9 хувиар буураад байгаатай ч холбож үзэж болох юм байна. Хэрэв энэ байдал удаан үргэлжилэх юм бол манайх шиг уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний зах зээлээс эдийн засгаа бүрдүүлдэг улсуудад туйлын таагүй нөхцөл байдал үүсч мэдэх юм.