Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Newera resources” компани гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тэд энэ хугацаанд Монголын өмнөд хэсэг дэх Улаантолгойн ордод хийж буй хайгуулаа үргэлжүүлсэн байна. Ордын хойд хэсэгт газрын соронзон судалгаа хийсэн бөгөөд нөөцийн байршлыг 3D загвараар гарах гэрээг “Logantek Mongolia” компанитай байгуулж ажилласан аж. Тэндхийн нүүрсний нөөц нэмэгдэх боломжтой гэж урд нь тогтоож байсанг дээрх зургаар баталсан байна. Мөн зэсийн эрдэсжилт байж магадгүй гэсэн таамаглаж буй ажээ. Өмнөговь аймгийн 43.000 га газрыг хамардаг Улаантолгойн ордын талбай нь БНХАУ –ын хилээс 100 зайд оршдог юм.