Монгол Улсын Засгийн газрын 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсан юм. Үүнтэй холбогдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 170 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах заавар батлагдан гарчээ.