ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл зэс хайлуулах үйлдвэртэй болох цаг ойртсоныг хэлж байсан. Тэгвэл тус яамнаас гарсан ажлын хэсгийнхэн зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт барих санал гаргаж, түүнийг нь Засгийн газраас дэмжсэн байна.
Эхлээд зэс хайлуулах үйлдвэрийг Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн хаана байгуулах вэ гэж ярилцан, газар дээр нь судалсны дараа тийнхүү Бор-Өндөрийг сонгожээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-өндөртэй ойролцоо байдаг аж. Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015-2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо ч гарчээ. Мөн Бор-Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа ч ҮХААЯ-нд ирүүлээд байна гэж тус яамны мэргэжилтнүүд ярилаа.