Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 122,456 ширхэг хувьцаа арилжигдаж 87,876,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 2,334 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 11,603,198.0 төгрөгийн, “Б” самбарт дөрвөн компанийн нийт 122 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 673,260.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдрийн багцын арилжаа нэг компанийн нийт 120,000.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 75,600,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин ТОП-20 индекс 15,535.83 нэгж буюу 0.14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.