Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсантай холбогдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК хамтран 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Брокер, дилерийн компанийн төлөөллийг хүлээн авч, Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоог хэрхэн хийх талаар танилцуулга, мэдээллийг хийж, харилцан санал солилцлоо.
Гурван сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг 2014 оны 10-р сарын 29 -ний өдрөөс эхэлж эрх бүхий үнэт цаасны компаниудаар авах бөгөөд 2014 оны 11-р сарын 04 -ний өдөр эхний арилжаа хийгдэх юм.