“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.3, 6.2.2, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.4, 13.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 29.1.3, 29.1.4, 63.1.5 дахь заалт болон Хорооны 2013 оны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын 11.1.3, 11.1.11 дэх заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 378, 379 дүгээр тогтоолоор “АБЖЯ” ХХК, “Таван толгой хишиг” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түтгэлзүүлсэн байна.