Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдэх хандлагатай байгааг Хятадын гаалийн байгууллага мэдээллэж байна. Өнгөрсөн сард БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгдсэн ч Монгол Улсаас нийлүүлсэн нүүрсний хэмжээ хагас жилийнхээ хамгийн доод түвшинд хүрч буурсан байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар БНХАУ есдүгээр сард 21.2 сая тн нүүрс импортлосон бөгөөд үүний гол нийлүүлэгч нь Австрали улс 2.1 сая тн коксжих нүүрс нийлүүлсэн дүнгээр тэргүүлж байна. Харин манай улс 1.2 сая тн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Өмнөх сартай харьцуулахад коксжих нүүрсний үнэ 10 орчим хувиар унаж 49.7 ам. долларт хүрээд байна.
БНХАУ дотоодын нүүрсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нүүрсний импортын татвараа сэргээгээд байгаа. Үүний үр дүнд хүрэн нүүрсэнд 3 хувь, харин коксжих нүүрсэнд 6 хувийн татварыг тус тус ногдуулаад байгаа. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний татвар нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлтөнд таагүй нөлөө үзүүлнэ. Гэвч Монгол улс АПЕК-ийн гишүүнээр элссэн тохиолдолд БНХАУ-ын энэхүү татварт хамаарахгүй байх боломжтой болохыг онцолж байна.

Сэтгэгдэл (2)