Монголбанкаас зохион байгуулсан өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 19.5 сая ам.долларыг 1852.70-1853.60 төгрөгийн ханшаар, 96.0 сая юанийг 302.51-303.15 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 302.89 төгрөгийн хаалтын ханшаар 37.0 сая юань худалдав. 2014 оны аравдугаар сарын 23 -ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 102.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.5 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.