Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) арилжааллаа. Нийт 183.9 тэрбум төгрөгийн ТБҮЦ -ыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалсан байна. Ингэснээр 2014 оны аравдугаар сарын 22 -ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 463.7 тэрбум төгрөг болж байна.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг, Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болдог бөгөөд банк хоорондын зах (БХЗ) дээр хөтөч хүүний үүргийг мөн гүйцэтгэдэг.