Манай улсаас ОХУ -д нийлдэг махны тоо хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Одоогоор манай улс хойд хөршдөө жилдээ 10 – 11 мянган тонн мах нийлүүлдэг. Тэгвэл дээрх тоог 100 – 110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ –ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Хэрэв ийм хэмжээгээр экспортолж чадвал үхрийн махны гол нийлүүлэгчдийнх нь нэг болох гэнэ. Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч хориг тавьснаас хойш бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон. ОХУ –ын мал эмнэлэг ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын холбооны албаны төлөөлөгч Алексей Алексеенко “Монголчууд манай зах зээлд их хэмжээгээр бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаа” гэж ярьсан байна. ОХУ руу үхрийн махны эхний тээвэрлэлтээ хийхэд бараг бэлэн болсон талаар тэндхийн мэргэжилтэнүүнд онцолжээ. Энэ нь Бразил, Өмнөд Америкийн орнуудаас өндөр зардлаар тээвэрлэдэг орон зайг нөхөх боломжтой гэж хойд хөршийн худалдан авагчид үзжээ. “100 мянган тонн үхрийн мах гэдэг нь ОХУ -ын үхрийн махны нийт импортын 15 – 20 орчим хувь юм байна.
Сэтгэгдэл (3)