Монголын хөрөнгийн биржийн өдрийн үнэт цаасны арилжаагаар 10 хувьцаат компанийн нийт 1,260 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 1,900,974.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр “А” самбарт найман компанийн 843 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,678,844.00 төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин “Б” самбарт хоёр компанийн нийт 417 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 222,130.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. ТОП-20 индекс 15,614.18 нэгж болж өмнөх өдрөөс 0.36 нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.