Монголын хөрөнгийн биржийн өчигдөр өдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 16 хувьцаат компанийн 36,155 ширхэг хувьцаа арилжигдаж, 13,804,171.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 33,346 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 12,267,271.00 төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин “Б” самбарт гурван компанийн нийт 2,809 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,536,900.00 төгрөгийн гүйлгээ оржээ. Өчигдрийн байдлаар ТОП-20 индекс 15,703.30 нэгж буюу 0.32 % -иар өссөн үзүүлэлт гарчээ.