Монголбанкнаас явуулсан өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 36.2 сая ам.долларыг 1845.51-1849.12 төгрөгийн ханшаар, 134.1 сая юанийг 301.31-302.0 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1848.55 төгрөгийн хаалтын ханшаар 10.0 сая ам.доллар, 301.63 төгрөгийн хаалтын ханшаар 68.0 сая юань худалдав. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.