Манай оронд санхүү хямрал нөлөөлж эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт уналтанд орсоор байна. Тэгвэл санхүүгийн хямралтай холбоотойгоор хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ ч гэсэн өссөн дүн гарчээ. Тодруулбал есдүгээр сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 464.4 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин, чанаргүй зээлийн хэмжээ 590.4 тэрбум болж өмнөх онтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Эсрэгээрээ гүйлгээн дэх бэлэн мөнгө өнгөрөгч сард 827 тэрбум төгрөг болж наймдугаар сараас 52 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 47 тэрбум төгрөгөөр багаслаа гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдэгдлээ.
Сэтгэгдэл (2)