Улсын төсөвт эхний есөн сарын байдлаар 4.3 триллион төгрөгийн буюу орлогоосоо давсан санхүүжилт хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл улсын төсөв 190 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын төсөв өмнөх оны мөн үеэс 380 орчим тэрбум төгрөгөөр тэлсэн хэдий ч, зарлага нь 430 гаруй тэрбумаар нэмэгдлээ гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Мөн татварын орлого 105 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 86 тэрбум, дотоодын бараа, үйлчилгээнээс авах татвар 19 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин онцгой албан татвар 30 тэрбумаар төгрөгөөр багассан байна.