Макро эдийн засагт томоохон нөлөөлж байдаг үзүүлэлт бол гадаад худалдааны статистик юм. Тэгвэл манай орон энэ оны есдүгээр сард гадаадын 129 оронтой 8.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Гэхдээ импортын хэмжээ экспортоос 24.4 сая ам.доллараар илүү байсан гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Тэд энэ жилийг бараг гадаад худалдааны алдагдалгүй байна хэмээн дүгнэсэн юм. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад экспортоос 920 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн бол импорт 780 сая ам.доллараар буурчээ. Валютын орлого нь зэс болон түүхий нефтийн экспортоос ихээхэн хамаардаг ажээ. Монгол улс түүхэндээ ийм бага хэмжээний гадаад худалдааны алдагдалтай явж байгаагүй аж.