Энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 10.1 триллион, төгрөгийн хадгаламж долоон триллион, зээлийн үлдэгдэл 12.6 триллион төгрөг байгаа аж. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 19, зээлийн үлдэгдэл 24, хадгаламж 31 орчим хувиар өссөн байдал ажиглагдаж байна. Хадгаламжийн дөрөвний гурав хувь нь төгрийнх бол үлдсэн хувийг нь валютын хадгаламж эзэлж байна. Мөн төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор өнгөрсөн сард хадгаламж дөрвөн хувиар буурчээ. Харин эсрэгээрээ валютын хадгаламж өссөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)