Хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, арилжааны мэдээллийг цаг хугацаанд нь үнэн бодитой, шуурхай хүргэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн талаар судалгаа хийж буй оюутан, судлаач нарт арилжааны болон ханшийн мэдээ, индексийн мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгч байхаар болжээ Энэхүү ажлын хүрээнд биржийн зүгээс өөрийн цахим хуудаст арилжааны түүхэн мэдээллийг нэмж байршуулах, мэдээллийн санг баяжуулах ажлуудыг хийж эхлүүлжээ.