“Таван толгойн орд газраас олборлодог коксжсон нүүрсний экспортоо зогсоосон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК болон Австралийн оператор компани болох “MacMahon Holdings” компаниудын хооронд санхүүгийн асуудлаар маргаан гарсан учраас Монголын талаас ийнхүү хориг тавьлаа” хэмээн гадны хэвлэлээр бичиж байна.
Австралид төвтэй “MacMahon Holdings” компаниас Монголын талд төлөх ёстой байсан 22 сая ам.доллараа төлөхгүй байгаа учраас коксжсон нүүрс олборлох ажлыг зогсоосон байна гэж мэдээлжээ. “MacMahon Holdings” компани нь тус орд газарт нүүрс олборлохоор 500 сая долларын гэрээг таван жилийн хугацаатай байгаалсан юм. Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь Хятадын “Chalco”-той бас зөрчилдөж, нүүрсний экспорт нь удаан хугацаагаар тасалдаж, их хэмжээний хохирол хүлээсэн. “Chalco” Монголын Засгийн газарт 2013 оны дундуур 350 сая ам.доллар төлсөн ч “Эрдэнэс Тавантолгой” ХХК тээврийн компаниудад төлбөр хийж чадаагүйн улмаас нүүрс гаргаж чадахаа больсон. Хятадын хил дээр одоо ч их хэмжээний нүүрс хуримтлагдсан байгаа нь “Chalco” Монголоос их хэмжээний нүүрс авах сонирхолгүй байгааг харуулж буй аж. Хэдийгээр Монголын нүүрс олборлолтын зардал бага ч тээвэрлэлтийн зардал ихтэй тул дэлхийд өрсөлдөх чадваргүй байгаа юм” гэж бичсэн байна. Хэрэв энэ асуудлыг түргэн хугцаанд шийдвэрлэхгүй бол энэ удаагийн хэрэг манай нүүрсний зах зээлд томоохон хэмжээний цохилт ч болох эрсдэлтэй юм.