Саяхан манай оронд ирээд явсан В.Путин айхтар мэдэгдэл хийлээ. Татвар төлөхөөс зугатааж,офшор бүсээр мөнгөө дамжуулж, бас тэнд хадгалж байгаа хүмүүс үнэхээр шүдний өвчин болж байна гэжээ. Тэгээд бас ингэх хуулийг нь батлаад өгчихсөн болохоор яалтай нь ч билээ хэмээн гасалсан байв. Шууд хориглоод, шорон оронгоор айлгаад эхэлбэл ардчилсан нийгэм байгуулж байгаа гэсэн нэр хүнд нь дэлхийн тавцан дээр унах учир “өвчтэй шүдийг суга татах” арга огтхон ч тохирохгүй гэдгийг тэр энэ завсар хэлэхээ мартсангүй. Ер нь Крым, Украйнтай холбогдоод Орос ахын нэр хүнд унах магадлал ч үнэндээ нэлээд өндөр байгаа л даа. Ямар офшор бүсээрээ алдартай Кипр, Нидерландыг бөмбөгдөлтэй нь биш.
Тэрбээр энэхүү шүдний өвчнөө яах вэ хэмээн эрдэмтдээсээ асуусан байна. Манайхан шиг ард түмнээсээ биш. Бид болохоор иймэрхүү зүйлийн талаар төсөөлөл ч үгүй ард түмнээсээ асуух юм уу, эсвэл огтхон ч ойлголтгүй, улстөрөөр хийрхсэн нэг нөхөр ард түмний өмнөөс яриад л аливаа асуудлыг бантан болгоод төгсгөдөг гэм биш зантай.
В.Путины асуусан эрдэмтэн судлаачид түүнд ийм үгийг хэлсэн байна. Тэд өршөөл үзүүл гэжээ. Офшор бүсэд байгаа мөнгөнд шүү дээ. Ялтнуудад биш. Тэгвэл 2014 онд энэ бүсээр дамжсан, бас энэ бүсэд байгаа 90 тэрбум доллар 2015 он гэхэд 35 тэрбум болж буурна гэжээ. Өөрөөр хэлбэл 55 тэрбум доллар нь Орост орж ирж, эдийн засгийн эргэлтэд орно гэсэн байна. В.Путин угийн тагнуулч болохоор энэ үгийг магадлахаар шийдсэн байна. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн яамныхаа мэргэжилтнүүдэд судлах үүрэг өгчээ. Нөгөөдүүл нь 2014 онд 100 тэрбум доллар офшор бүс рүү гарсан. Хэрвээ өршөөлийн хууль гаргавал 60 тэрбум нь 2015 онд Оростоо эргэж ирэх өндөр магадлалтай. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд офшор бүсээр дамжуулан Оросын бизнесмэнүүд 800 тэрбум доллар гадагш гаргасан гэжээ.
Энэ хоёр судалгааны хооронд онцын зөрөөгүй байсан тул эдүгээ эрхэм Ерөнхийлөгч В.Путин тун удахгүй офшор бүсэд байгаа оросуудын мөнгийг татах дорвитой арга хэмжээ авна аа гэж хэд хэдэн удаа мэдэгдэл хийлээ. Яг үүний араас Оросын Төрийн Думын Татварын байнгын хорооны гишүүн Михайл Сердюк офшор бүсэд мөнгөө хадгалуулсан, ерөөсөө татвараас зугатааж, орлогоо нуусан иргэддээ өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачлан, түүнийгээ өргөн барьсан байна. Ингэхдээ захиргааны болоод хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх, ОХУ-ын банкуудад тусгай журам бүхий дансууд нээх зэрэг мөнгөө офшор бүсэд хадгалж байгаа бизнесмэнүүдэд ашигтай олон заалт оруулжээ. Мөн ийм өршөөл үзүүлснээр хамгийн гол нь татварын орчин, татварын харилцаа эрүүлжиж, Оросын эдийн засаг эрчимжиж, их мөнгө “сүүдрээс” гарна гэж үзсэн байна. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд батлагдсан тохиолдолд 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн, арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөгдөх юм байна.
Ийнхүү саяхан манайд айлчилсан В.Путин өөрийнхөө “өвчтэй шүдийг” нэрлэлээ. Дагаад түүнийг нь сугалах бус харин эмчлэх хуулийн төсөл шууд боловсруулагдаж байна. Энэ хоёрын хооронд ямар нэг логик холбоо алга гэж үү? Байна. Энэ тагнуулч муур шиг хянамгай нөхөр хэмээгддэг болохоор баараггүй юм хийх нь хэнд ч тодорхой билээ.
Манайхан ч офшорын хэл аманд өртдөг. Тэнд мөнгөө хадгалуулах нь тийм ч бузар булай юм биш. Угаасаа ч хүн гэдэг амьтан хөрөнгөө арвижуулах, ахиухан ашиг олох төрөлхийн мөн чанартай төрдөг. Тэнэг л биш бол. Ялангуяа татвар болгоод өгч байгаа мөнгө нь дарга нарын тансаглалд зориулагдаад байвал яаж ийгээд түүнийгээ нуун найдвартай газар хадгалахыг бодно биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэг араа “офшор бүс дэх монголчуудын мөнгө” гэдэг өвчнөөр өвчилж, ясыг нь янгинуулаад өгөөсэй. Дагаад Н.Алтанхуяг нь нэг Сердюк маягийн хуулийн төсөл боловсруулаад түүний өвчнийг анагааж чадах болов уу?

Сэтгэгдэл (5)