Хятад эдийн засгийн хөгжлөөрөө Америкийг тэргүүлж, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болоход ойрхон байна гэж Олон улсын валютын сан мэдээлэв. Эдийн засгийн өсөлтийг бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулан тайлбарлаж болно. Тухайлбал, Шанхайд цамцны үнэ Сан Францискогоос хямд юм. Өөрөөр хэлбэл, Хятадын дундаж цалин Америкчуудынхаас бага боловч бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар өндөртэй. Тиймээс Хятадын худалдан авах чадвар сайжирч, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх хандлагатай байна.
2014 оны сүүл гэхэд Хятад дэлхийн бараа бүтээгдэхүүний 16,48 хувийг худалдан авах чадвартай болох бөгөөд үүнийг ДНБ-тэй дүйцүүлэхэд 17,632 триллион долларт хүрэх бол АНУ-ын энэ үзүүлэлт 16,28 хувь буюу 17,416 триллион доллар байна гэсэн судалгааг Олон улсын валютын сан гаргажээ. Харин Google-ийн мэдээллийн судалгаанаас үзвэл Хятад одоогийн байдлаар АНУ-ыг тэргүүлж яваа гэнэ.