Дэлхийн банкнаас гаргасан “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл” илтгэлд тус бүс нутгийн хувьд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг байхыг тодотгоод энэ оны хувьд БНХАУ болоод бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 2013 онд 7,2 хувийн эдийн засгийн өсөлттэй гарч байсан Зүүн азийнхан 2014 оныг 6,9 хувийн өсөлттэйгээр үдэх нь бололтой. Бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэгч Хятад улсын хувьд ч эдийн засгийн өсөлт нь 7,4 хувиас 2015 гэхэд 7,2 хувь буурахаар байгаа ажээ. Хятад, Малайз, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд экспортоо нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлээр илүүтэй санаачлагатай ажиллаж байгааг Дэлхийн банк цохон тэмдэглэсэн байна.
Харин Монголын эдийн засаг ихээхэн хэмжээгээр удааширсныг Дэлхийн банк онцолжээ.
Энэ талаар дэлгэрэнгүйг хүргэнэ.
Харин Монголын эдийн засаг ихээхэн хэмжээгээр удааширсныг Дэлхийн банк онцолжээ.
Энэ талаар дэлгэрэнгүйг хүргэнэ.
Сэтгэгдэл (9)