Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралт болон Уул уурхайн сайдын 203 тоот тушаалын дагуу төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд зарласан. Хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нийт нутаг дэвсгэрийн 19.88 хувь буюу 31.09 сая.га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож боломжтой бөгөөд үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгоно.
Төрийн үйлчилгээг олон нийтэд ил тод хүргэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох ба өргөдөл гаргах дугаарыг 9 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн www.haiguul.mram.gov.mn цахим хуудсанд хандан авах юм.
Мөн та бүхэн ашигт малтмалын газрын цахим хуудсанд /www.mram.gov.mn, www.haiguul.mram.gov.mn/ хандсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлын мэдээлэл, өргөдөл гаргах цахим дугаар авах зааварчилгаа, холбогдох бусад мэдээллийг авах боломжтой.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.