Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний далд уурхайн санхүүжилт шийдэгдэх боломжтой болж байгаа таатай мэдээ ойрын өдрүүдэд дуулдах болсон. Талууд харилцан буулт хийж төслийг урагшуулах арга замыг идэвхтэй эрэлхийлж байна. Хамгийн сүүлд Монголын татварын байгууллагаас ногдуулсан 130 сая ам.долларын өрийг маргаан шийдвэрлэх зөвлөл хянаж үзээд 30 сая ам.доллар болгосон билээ. Түүнчлэн анханы шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн асуудал болон далд уурхайн санхүүжилтийн дүн дээр талууд тохиролцоонд хүрсэн. Одоо яриа хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах шатанд ажил явж байна гэж Ройтерс агентлаг мэдээллэсэн байна. Тэгвэл далд уурхайн санхүүжилтийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа ч талууд нэлээд нааштай үр дүнд хүрээд байгааг эх сурвалжууд мэдээллэх болсон. Энэ сарын 30-ны өдөр 15 банк оюутолгойн хөрөнгө оруулалтанд зээл олгох баталгааны хугацаа дуусна. Харин энэ хугацаанд бичиг баримт бүрэн цэгцэрч амжихгүй байгаа шалтгаанаар хугацааг бага зэрэг сунгах боломжтой гэж албан эх сурвалж мэдээллэсэн байна.
Туркиз Хилл Ресурс компаний хувьд Монголын татварын албаны актыг хүлээн авснаа мэдэгдээд “шийдвэрийг нарийвчлан авч үзнэ. Шийдвэрийг нөлөөллийг үнэлнэ" гэсэн тайлбарыг өгчээ.
Туркиз Хилл Ресурс компаний хувьд Монголын татварын албаны актыг хүлээн авснаа мэдэгдээд “шийдвэрийг нарийвчлан авч үзнэ. Шийдвэрийг нөлөөллийг үнэлнэ" гэсэн тайлбарыг өгчээ.
Сэтгэгдэл (3)