Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч ноён Маттью Ле Блантай уулзаж Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн албан бичгийг гардуулан өглөө.
64 улсын гишүүнчлэлээс бүрдэх энэхүү олон улсын хөгжлийн банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь 2013 онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны оролцох эрх үүрэг тусгагдсан юм. Тиймээс дээрх зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх саналыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монголын талын Захирагч, Сангийн сайд Ч. Улаанаас тус банкны Ерөнхийлөгч Сэр. Сума Чакрабартид хандаж албан хүсэлт гаргасныг ийнхүү өнөөдөр хүлээлгэн өглөө.

24tsag.mn