УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ сарын 09-16-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байгаа. Өнгөрч өдрүүдэд тэрээр Дарви, Цэцэг сумын иргэдтэй уулзалт хийж МАН-ын хаврын чуулган болон, чуулганы хугацаанд хийсэн ажил, өргөн барьсан хуулийн төслүүд болон цаг үеийн бусад асуудлаар ажлаа тайлагнасан байна.
Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхайг эдийн засгийн эргэлтэнд ойрын хугацаанд оруулж, үр шимийг нь нутгийн хөгжилд хүртээхийг ард иргэд хүсч энэ асуудлаар санаачлага гаргаж ажиллахыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор дамжуулж төр засагтаа уламжилж байна. Хөшөөтийн уурхай ашиглалтанд орсноор зөвхөн Ховд аймаг төдийгүй Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэнд онцгой үүрэгтэй билээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөшөөтийг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд уг ордыг стратегийн ордод бүртгүүлж, баялгийн үр шимийг нь ард түмэнд хүртээх тэр тусмаа төрөлхи Ховд зэргэлдээ сумынханд хөнгөлөлттэй хямд нүүрс нийлүүлэх ажлыг эхлүүлэх зарчмыг баримталж ажилласаар ирсэн юм.
Хөшөөтийн уурхайн хөрөнгө оруулагч Мон-Эко компаний хувьд олборлолт, тээвэрлэлт хийх шалгаруулалтаа явуулсан бөгөөд хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд экспортоо эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.