Төв банк Монгол Улсын гадаад өр 19.2 тэрбум ам.доллар байгааг мэдээллэжээ. Энэ нь хоёрдугаар улирлаас 3.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодруулбал төв банкны гадаад өрийн үлдэгдэл буурсан нь нийт өрийн үлдэгдэл багасахад нөлөөлсөн гэв. Өнгөрөгч 2-р сард улиралд Засгийн газар гадаад зээлийн төлбөрт 16 сая ам.доллар төлсөн байна. Харин төв банкны богино хугацаат өрийн үлдэгдэл 2 дахин багасч, урт хугацааны өр төлбөр нэмэгдээгүй эерэг үзүүлэлт гарсан гэж эх сурвалж мэдээллэж байна. Нийт гадаад өрийн 23.3 хувийг Засгийн газрын 55.3 хувийг компани хоорондын зээллэг бүрдүүлж байгаа бол банк санхүү болон бусад салбарын өр 21.4 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (3)