Өмнө нь Монгол улсад нэг ч удаа ирж үзээгүй “Рио Тинто”-ийн тэргүүн Jan du Plessis манай улсад энэ сарын сүүлээр ирж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Монголд ирэх үеэр Оюутолгойтой холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын илүүдийн асуудлыг бүрэн шийдэх юм байна. Мөн олон асуудлаас болж гацаанд орчихоод буй далд уурхайн төслийн санхүүжилтын асуудлыг ч нэг мөр шийдэх аж. Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-ийн тэргүүн нарын хооронд хэлэлцэх асуудлууд дунд хоёрдугаар шатны олборлолтын ажлын ТЭЗҮ-г “Рио Тинто” манай талд хүлээлгэж өгөх ажил ч багтаж байгаа аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)