Өнөөдөр Монголбанкинд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1841.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.0 сая ам.доллар, 299.41 төгрөгийн хаалтын ханшаар 101.0 сая юань тус тус худалдав. Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 26.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл (2)