Дорнод аймаг дахь Адуун чулууны уурхай 10-р сарын нэгний өдөр уурхайгаа нээж, нүүрсээ түгээж эхлэхээр болжээ. Тус уурхайн өвлийн бэлтгэл ажил 60,3 нүүрс гаргалт, 70 гаруй хувь, хөрс хуулалт 74 хувьтай байгааг орон нутгийн хэвлэл мэдээллээ. Адуун чулуун уурхайн нүүрсний үнэ хуучин нэг тонн нь 12.000 төгрөг байсан бол энэ жилээс НӨАТ-тайгаа 15.000 төгрөг болж нэмэгдэх юм байна. Энэ жилээс уурхайн гүн рүү машин оруулахгүй үүднээсээ тусгай бункерээр 5 см-ээс дээш хэмжээний нүүрсийг том жижиг ачааны автомашинуудад түгээх аж. Энэ нь аюулгүй байдал,нүүрс авах газар холдсон мөн хэрэглэгчдэд хүндрэлгүй үйлчлэх боломжийг тавьж байгаа юм.Уурхай жилдээ 500 гаруй мянган тонн нүүрс борлуулдагийн 410 –аад мянган тонныг дулааны станцад нийлүүлж 90 гаруй мянган тонныг нь иргэд аж ахуйн нэгжүүдэд түгээдэг байна.
Адуунчулууны уурхай нь Чойбалсан хотоос 6 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 665 км-т оршдог. Дорнод аймаг, Чойбалсан хотын түлшний хэрэгцээг хангах зорилгоор 1954 онд Адуунчулууны нүүрсний орд газарт гүний уурхайг ашиглалтанд оруулсан бөгөөд хожим 1969 онд жилдээ 200.0 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар одоогийн энэ ил уурхайг байгуулжээ.