Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшигч Монэко компани Хонгконгийн хөрөнгийн биржид “Монголиян Энержи Корпорэшн /МЕС/” нэрийн бүртгэлтэйгээр хувьцаа арилжаалж байгаа. Тэвгэл МЕС тус бирж дээрхи арилжаагаа өнгөрөгч пүрэв гарагаас эхэлж түр хугацаанд зогсоосон байна. Энэ нь МЕС хөрөнгө оруулагчдад үнэт цаасны төлбөр барагдуулах хугацаагаа тогтоох товоо энэ сарын 12 хүртэл сунгасантай холбоотой юм. Хөрөнгө оруулагчдад төлөх үнэт цаасны төлбөрийн хугацаа тодорхой болсны дараа арилжаа хэвийн явагдах ажээ. Хөшөөтийн бирж энэ улиралд багтааж нүүрсний олборлолтоо эхлүүлэх бол ирэх улирлаас экпортонд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ. Нүүрс олборлох, тээвэрлэх компаниудын сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд гэрээ хэлэлцээр байгуулах шатанд ажил явж байгаа аж.