Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын технологийн
шийдэл боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэгж
байгууллаа. “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх
төслийн нэгж” нь НӨАТ төлөгчийн төлсөн албан татварын 20 хүртэл хувийг
буцаан олгох систем бий болгох, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн платформ
байгуулах, татварын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргах, цахим падаан
ашиглах систем үүсгэх зэрэг чухал ажлуудын технологийн шийдэл
боловсруулна.
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлж бүртгүүлэлгүй далд хэлбэрээр ажиллах үзэгдэл манайд бий. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу боловч эдийн засагт бүртгэлгүй орлогуудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг.
Бодитой оршиж буй сүүдрийн эдийн засгийг хумьж, санхүүгийн оновчтой удирдлага нэвтрүүлэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Компаниудын төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгох, урамшуулах замаар бизнесийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зохицуулалтуудыг дээрх хуулийн төсөлд оруулсан юм.
Татварын орчинд хийх энэ ажлын үр дүнд гараар бичсэн цаасан төлбөрийн баримтын хэрэглээг халж, иргэдэд ч, татвар төлөгчдөд ч чирэгдэл багатай бүрэн автоматажсан үйлчилгээ нэвтрүүлэх юм. Техникийн гүйцэтгэлийн хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.

Сэтгэгдэл (3)