Өнөөдөр болж байгаа "Discover Mongolia" чуулга уулзалтын үеэр иргэний нийгмийг төлөөлж Монголын байгаль орчны иргэний зөвлөл, хувийн бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон Уул уурхайн яамнаас хамтарсан унхаг бичиг гаргалаа.
Бид байгаль орчинд ээлтэй эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө хууль, эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай, мөн тухайн салбарыг үндэслэлгүй улс төржилтөөс ангид байлгах зорилгод санал нэгтэйгээр нэгдэж байна.
Бид эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ зөвшилцөж, олон улсын зах зээлд Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлэх болон тогтвортой хөгжлийн төлөөх санал, зөвлөмж хамтран гаргана.
Бид дараах хамтын ажиллагааны зарчим, чиглэлүүдийг хэрэгжүүлэхээ Тунхаглан зарлаж байна.
Нэг. Зарчим
1.1. Хууль дээдлэх,
1.2. Төр, хувийн хэвшлийн түншлэл, байгаль орчны болон бусад холбогдох иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,
1.3. Ил тод, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй байх,
1.4. Талуудын оролцооны адил тэнцүү, эрх тэгш байдлыг хангах,
1.5.Асуудлыг шийдвэрлэхэд судалгаанд үндэслэсэн зөвшилцлийг эрхэмлэнэ.
Хоёр. Чиглэл
2.1. Монгол Улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах,
2.2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжид мониторинг хийх, түүнд мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах, үр дүнг хэлэлцэж санал, зөвлөмж гаргах,
2.3. Эрдэс баялгийн салбарын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан, бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн сурталчлах.
Бид Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг дээрх үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалан дуудаж энэхүү Тунхаг бичигт гарын үсэг зурав гэжээ.
ТУНХАГ БИЧИГ