Олон Улсын
санхүүгийн байгууллагууд Монгол Улс дунд хугацаандаа өрийн дарамтанд өртөх
өндөр эрсдэлтэй болсныг сануулсаар байгаа. Үүнээс үүдэн Moody’s агентлаг манай орны зээлжих зэрэглэлийг +B гээс –B хүртэл бууруулаад байгаа билээ. Тэгвэл
манай хөгжлийн банк энэхүү сануулгыг үл тоож нэмж өр тавьсаар л байна.
Өнгөрсөн сард “Credit
Suisse” банктай хамтарч 200 сая ам.долларын бонд
гаргахаар болсныг тус банкны захирал Н.Мөнхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Тэгвэл ОХУ-ын
Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан тус улсын хөгжлийн банкны төлөөлөн
удирдах зөвлөлийн гишүүн Сергей Лыковтой хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат үүргийн бичигт гарын үсэг зурж 74 сая
ам.доллар авахаар боллоо. Ингэсээр Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, самурай
бондын 680 сая ам.доллар, хөгжлийн банкны 800 сая ам.долларын бонд дээр
нэмэгдэж 275 сая ам.долларын өр үүсч байна.
Сэтгэгдэл (2)