Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Viking Mines” компани Бэрх-Уул ордод жилийн дараа олборлолтоо эхлэнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хугацаа наашилж тун удахгүй нүүрс олборлохоор өрөмдлөгийн ажлаа эхлэхээр болсныг албаны эх сурвалж мэдээлээ. “Viking Mines” өмнө нь “Viking Ashanti” нэртэй байсан бөгөөд захирлаар нь Петер МакМикан ажилладаг.
“Viking Mines” компани нь Бэрх-Уул ордоос олборлох нүүрсээ төрийн өмчит Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад нийлүүлэх санамж бичиг байгуулсан бөгөөд Эрдэнэтийг дулаанаар хангах том эх үүсвэрт тооцогдож байна.